Сэлэнгийн МСУХ-ны ээлжит бага хурал өнөөдөр болно

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 28 -нд

Сэлэнгэ аймгийн Морин спорт, уяачдын холбооны ээлжит бага хурал өнөөдөр болно. Энэ хуралд тус аймгийн 17 сум, зургаан тосгоны 80 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд могой жилийн ололт амжилтаа дүгнэн, ирэх жилийн төлөвлөгөөгөө  гаргаж, бүтэц зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх ажээ. Түүнчлэн ирэх сарын 8-нд болох ММСУХ-ны 6-р их хуралд Сэлэнгийн төлөөлөл болох уяачдаа бага хурлаараа хэлэлцэн сонгох ажээ. Ийнхүү дөрвөн жилд нэг удаа болдог төв холбооныхоо хуралд оролцох төлөөлөгчдөө сонгох ажил хөдөө орон нутгийн салбар холбоодоор идэвхитэй өрнөөд байна.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна