Сурын дэгжин эр

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 02 -нд

Тийм ээ, энэ бол Монголын уламжлалт харваачдын холбооны тэргүүн М.Зоригт юм. Нэгэн цагт бодибилдингийн  “дэвжээнээ хүчийг” үзэж явсан түүнийг сурынхан дундаа хамгийн дэгжин эрчүүдийн нэгэн гэх юм билээ. Монгол үндэснийхээ дээл хувцсыг иж бүрнээр нь өмсөж, нум саадаг агссан түүний гоёл гадныхан төдийгүй монголчуудын анхаарлыг эрхгүй татах нь бий. Ер нь уламжлалт харваачдын холбооны хамт олны S&I-ийг хараад төвөггүй гадарлаж болно.
             Үүнээс өмнөхөн гэвэл Улсын мэргэн Ш.Ишчогдовыг “ганган” харваач хэмээн сурын хорхойтнууд нэрлэдэг байж. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Ш.Ишчогдов мэргэний хэрэглэж байсан ханцуйн боолт, агсуурга, эрхийвч зэрэг нь хийц хэлбэрээрээ чамин төдийгүй загасны арьсан бариултай, огт галжиргүй нум барьдаг байлаа. Онийг нь могойн арьсаар ороосон, цав цагаан зааны ясан /соёо/ булцуутай бургасан сумаар харвана. Настай хүн хэрнээ цагаан даавуун дээл, гялалзтал тосолсон гутал өмсөж явдаг айхтар нямбай, их цэмцгэр хүн байсан. Залуу цагтаа хүрээний хүүхнүүдийн харааг булаасан эр байсан бололтой, үеийн нөхөд нь элдэв сонин ярьж шоолон хөгжилдөхөд сахлаа имэрчихээд баясгалантай инээж суудаг байсан гэдэг.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна