Дууяа Тод манлай сур харвана

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 04 -нд

Эрийн гурван наадмынхаа хоёроор хавтай наадчихдаг Дууяа Тод манлай энэ удаад сурын харваагаар хичээллэхээр зэхэж байгаа гэнэ. Хоёр жилийн өмнө нум сум захиалан хийлгэсэн тэрээр одоо бол хаа нэгэнтээ нум эвшээлгэсэн шигээ л бэлтгэл хангаж байгаа бөгөөд удахгүй  сурын спортын цагаан толгойг заалгах багшаа сонгох ажээ.  Энэ тухайгаа  “сур харваад амжилт олохдоо гол биш, үүнийг ойлгох ёстой юм. Сур харвахдаа харваач хүн оюун ухааны төвлөрлийн дээд цэгт очиж байж харвадаг. Зүрхнийхээ цохилтыг өөрөө мэдрэх хүртлээ төвлөрөх ёстой. Энэ утгаараа харвааг сонирхож байгаа” хэмээн  ярилцлага өрнүүлсэн байна. Ямартаа ч Тод манлайн гэрийн хойморт айраг түрүүнд хурдалсан хурдан хүлгэдийнх нь медаль, зодог шуудаг, нум сум зэрэгцэн, Монгол эрийн баяр бахдлыг ирсэн зочдод жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг гэнэ лээ.

А.Дөл 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна