“Молор эрдэнэ”-ийн эзэд дөрвөөр нэмэгдлээ

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 09 -нд

Жил бүр ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр мориныхон Монгол улсын манлай есөн уяач, Монгол улсын манлай есөн унаач хүүхэд, Монгол улсын манлай есөн азарга, Монгол улсын манлай есөн их морьд номинациудаар шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ удаад арванхоёрдугаар сарын 8-нд ММСУХ шилдгүүдээ тодруулж, тус холбооны дээд шагнал “Молор-Эрдэнэ“,  “Алтан морь”-ны эзэд тодорлоо. Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонгоор шагнадаг уламжлалтай. Одоогоор  энэ одонгоор Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав, МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэр, “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, “Мон-Уран”-ы Б.Наранхүү, Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү нар тодроод байгаа билээ. Тэгвэл 2013 оны “Молор эрдэнэ”-ийн эздээр МУ-ын Алдарт уяач Галын Баттөмөр, МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбат, СГЗ, адуу судлаач А.Баярмагнай, ММСУХ-г үндэслэгч Г.Пунцагбалжир агсан нарыг нэрлэжээ. Энэ үеэр “Молор эрдэнэ”-ийн эздийг төлөөлөн СГЗ А.Баярмагнай сэтгэгдлээсээ хуваалцаад “Дэлхийн морин уралдааны уужим дэвжээ биднийг хүлээж байна” хэмээсэн юм.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна