2013 оны чансаатай унаачдын жагсаалтыг Г.Сүхбат дахин тэргүүллээ

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 09 -нд

...Эмээл дээрээ шувуу шиг босоод
Наадмын морио унадаг
Эрээхэн цамцаа дэрвүүлэн ниссээр
Морьдын тоосонд ирдэг... бяцхан нөхдүүд бол хурдан морины унаачид юм. Баяр наадмын хамгийн бяцхан, бас хэвлүүхэн тэд  шинэ оны босгон дээр ололт амжилтаа дүгнүүлж, айраг түрүүнийхээ тоогоор жагсаад байна. Үүнд:
2013 оны чансаатай 9 унаачийг “Од” гал уяаны хурдан морь унаач Гансүхийн Сүхбат дахин тэргүүлж, өмнөх жилийн амжилтаа бататгалаа. Харин хоёрдугаарт баяр наадмын гурван удаагийн түрүү, МУ-ын Манлай уяач Бат-Эрдэнийн “Улс” халзангийн унаач Дорнод аймгийн Матад сумын уугуул Тогоохүүгийн Баярхүү 2012 оны амжилтаа ахиулан "аман хүзүүдлээ". Тэрээр өнгөрсөн жил шилдэг унаачдын гуравдугаарт жагсаад байсан юм. Удаах байрт “Чонон саарал” галын унаач М.Улсболд, 25 оноогоор “Хүйн мандал” галын унаач Н.Амарбаясгалан, 24 оноогоор “Босоо хүлэг” галын унаач О.Намхайнямбуу, “Түмэн эх” галын уяач Б.Буяндэлгэр, 21 оноогоор “Хүйн мандал” галын унаач Ц.Мөнхзул, 20 оноогоор “Бунд хорол” галын унаач Б.Сэлэнгэзаяа, 16 оноогоор Б.Зориг нар эрэмбэлэгдлээ. Уламжлал ёсоороо хайртай эжийтэйгээ баярласан унаачдад баярын бэлэг, 500 мянган төгрөгийн хамтаар гардуулсан юм.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна