"Алтан морь"-ны 6 дахь эзэн

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 10 -нд

Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгох “Алтан морь” шагналыг ММСУХ-ноос он солигдох торгон мөчид гардуулдаг. Тухайн жилдээ хурдан морины үйлсэд онцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгодог “Алтан морь”-ийг анх  Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, “Ажнай шарга” гал уяаны уяач Б.Наранхүү авч байсан билээ. Харин удаахыг  "Арвагар хээр” МСУХ-ны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, “Монхангай” группын Ерөнхийлөгч С.Сэргэлэн, Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д. Дагвадорж, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын гавьяат барилгачин, Алдарт уяач П.Мэндбаяр  нар авч байлаа. Тэгвэл 2013 оны "Алтан морь"-ны эзэн МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ болсон юм.  Сүүлийн жилүүдэд тун ч одтой наадаж байгаа Тод манлай ийнхүү Монголын хурдан морины уралдааны хөгжилд оруулж буй хувь нэмрээ салбарынхандаа үнэлүүлсэн нь энэ байв.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна