Аав хүү шилдгүүд

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 16 -нд

Жил бүр ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр чансаатай есөн уяач, есөн унаач хүүхэд, есөн азарга, есөн их морьдыг тодруулдаг уламжлалтай. Энэхүү шагналд Дугараа Манлай хоёр дахь жилдээ тэргүүлж, хошой чансаатай уяач болсон бол Төв аймгийнхан хамгийн олон шагналын эзэд болсон юм. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Т.Ихбаяр, О.Батбилэг, А.Батсүх нар Төв аймгийнхан бөгөөд МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн гарын шавь нар билээ. Нэг гэрт тоглож өссөн залуус энэ жил тун ч одтой наадаж, ийнхүү шаггүй уяачид болохоо харуулсан юм. Тод манлайн хүү Батбилэгийн хувьд улс бүсийн наадмаас 4 түрүү, 8 айраг хүртэж, 39 оноогоор 2013 оны чансаатай уяачдын гуравдугаарт эрэмбэлэгдсэн бол морины төлөө зүтгэлтнүүдэд өнөө жилээс эхлэн олгож буй “Эрдэнийн очир”-ыг ч энгэртээ гялалзуулаад авлаа. Түүгээр зогсохгүй хүү, “Түмэн эх” галын унаач 8 настай Б.Буяндэлгэр нь чансаатай шилдэг унаачдын зургаадугаарт эрэмбэлэгдсэн гээд аав хүү шилдгүүд энэ шинэ жилийн бас нэг амжилтын эзэд болжээ.

А. Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна