2013 оны амжилтаа хамт олонтойгоо хуваалцсан "Гурван говийн хүн"

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 23 -нд

Дэлхийн хөдөлмөрчдийн өдөр, Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн тавдугаар сард мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн дээд цол, одон медалийг гардуулсан билээ. Үүний нэг нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Содномын Батаа байлаа. Мал аж ахуйн салбарт 21 жил зүтгэж, хөдөлмөрөө үнэлүүлсэн тэрээр ийнхүү 2013 оныг амжилт бүтээлээрээ дүүрэн үдэж буй хийморилог эрхмүүдийн нэгэн байлаа. Тэрээр арванхоёрдугаар сарын 15-нд "Баянгол" ресторанд гавьяатын мялаалгаа хийж, энэ оны ололт амжилтаа дүгнэн, ирэх жилийнхээ төлөвлөгөөгөө “халуун бүлийнхэндээ” аминчлан дуулгаад авчээ. Гавьяатын мялаалгад 250 гаруй зочид уригдсанаас Тод манлай уяач Ц.Дуламсүрэн тэргүүтэй мориныхон хурдан удмын адуугаар бэлэг барьсан юм. Шинэ сонин бэлгээр дүүрэн  энэ үдшийн бас нэг сонирхолтой бэлэг гэвэл ерөөлч, морь цоллооч Цолмонгийн зөвхөн Батаад зориулсан ерөөл байлаа. Мөн “Гурван говийн хүн” баримтат киноны гол дүр шинэхэн гавьяат байсан бөгөөд ийнхүү нэрийдэхийн учир нь тэрээр Өмнөговьд төрж, Дорноговьд эр цэргийн алба хааж, өдгөө Говьсүмбэр амьдарч байгаатай нь холбоотой гэнэ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна