“Хутагтын хүлэгч”-ийн 2013 оны шилдгүүд

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 06 -нд

“Хутагтын Хүлэгч” МСУХ 2013 оны шилдгүүдээ өнгөрөгч сарын 22-ны өдөр тодруулжээ. Шилдгүүд тодруулах баярын цэнгүүнд 13 сумын 60 гаруй уяачид оролцсон байна. 2013 онд аз хийморь дүүрэн байж амжилт бүтээл өндөр байсан эрхмүүдээс:
Шилдэг их насны морь-Мандах сумын уяач Б.Алтанбаярын бор. Бор морь “Хутагтын хурд” хаврын бүсийн  уралдаанд аман хүзүүдэж, Хөвсгөл суманд болсон аймгийн бүсийн уралдаанд түрүүлсэн.
Шилдэг азарга- Хатанбулаг сумын харьяат М.Жаргалсайхан Даншиг алаг. Өнгөрсөн жил мөн оны шилдэг азаргаар шалгарч байсан.
Шилдэг уяач- Иххэт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Тогтохсүрэнгийн Лхасүрэн. Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой зүүн бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг хүртсэн амжилтаараа ийнхүү нөхдөө тэргүүлжээ.
Шилдэг хурдан морь унаач- Өргөн сумын уугуул Төмөрбаатарын Дөлгөөнмөрөн. Аймаг болон аймгийн бүсийн наадмаас нэг түрүү,  хоёр айраг авсан амжилтаараа ийнхүү бусдыгаа хошуучилжээ.
Шилдэг салбар холбоо- Хөвсгөл сумын “Хутагтын хийморь” морин спорт уяачдын холбоо
Шилдэг цоллооч-Хөвсгөл сумын харьяат Чулуунцэцэгийн Айлынхүү  нар тус тус бусдыгаа хошуучилжээ. Баярын цэнгүүний үеэр  Өргөн сумын харьяат аймгийн Алдарт уяач Г.Амартөр, Дэлгэрэх сумын харъяат, аймгийн Алдарт уяач Д.Энхтүвшин нар хурдан удмын даага, Сайхандулаан сумын харъяат, аймгийн Алдарт уяач Г.Адъяасүрэн цэвэр цусны азарганд гүү хураалгах эрх бүхий шагналт сугалаа зохион байгуулж, аймгийн Алдарт уяач яач Н.Цогбадрах, уяач Баярхүү, Хоролсүрэн нар тодорсон.Түүнчлэн аймгийн бүсийн статустай соёолон, хязаалан насны морьдын уралдааныг зохион байгуулах эрхийг Өргөн сумын МСУХ  авсан юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна