“Дүнжингаравын хурд 2014” 2-р сарын 9-нд болно

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 08 -нд

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны санал санаачлагын дагуу Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулагддаг “Дүнжингаравын хурд” жил бүрийн хавар Төв аймгийн Зуунмод хотноо /Анх Хүй долоон худагт болдог байсан/ болж, эх орны өнцөг булан бүрээс цугларсан газар газрын алтан туурт, эрдэмт уяачид Богд Дүнжингаравынхаа өвөр бэлд чуулдаг уламжлалтай байлаа. Харин өнгөрсөн жилээс буйраа сэлгэж Цагаан хөтөлд зохион байгуулагдах болоод байгаа билээ. Тэгвэл усан морь жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд 2014” хаврын тэргүүн сарын шинийн найман буюу 2-р сарын 9-нд хоёр дахь удаагаа Цагаан хөтөлд зохион байгуулагдахаар тов гарчээ.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна