Сар шинийн дугаар худaлдаанд гарлаа

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 20 -нд

"Тод магнай" шинэхэн дугаараа уншигч таны өмнө дэлгэж байна.
Шинэхэн сэтгүүлийн маань зочны хойморноо 2013 оны чансаа өндөр гурван наадмын түрүү, айргийн эзэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, уяач Ц.Энхтайван уригдан “Хүн өвөг дээдсийн нутгаа хүндэлж, тахин шүтэж явах ёстой юм билээ” хэмээн сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн байгаа. Түүний хонгор халзан морь АХ-ын 92 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд аман хүзүүнд хурдалж, залгаад  шигшмэл морьдын “Их хурд 6” уралдаанд айргийн гурваар, “Монгол морь 3000” Гиннесийн амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд түрүү магнайд хурдлан уясан эзэн, унасан хүүхэд, монгол түмнийг хотлоор нь баярлуулсан юм. Ийм л  нэгэн хийморилог эрхмийн ярилцлагыг уншигч танаа санал болгоё. Харин “Тод магнай”-н энэ удаагийн “Хийморилог зочин” Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, “Морьт галуут” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Т.Ганзориг байсан бол “Улсын наадамд анх ирсэн жилээ буурал морио  аман хүзүүдүүлсэн” МУ-ын Алдарт уяач Х.Нядсүрэн “Уяач” буланд саатлаа. Тэгвэл “Холбоод” булангийн шинэхэн зочид Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хийморилог уяачид байж,  хамт олноороо ололт амжилтаасаа сонирхуулсан юм. Мэдээж уламжлалт “ Монгол бардамнал”, “Урлаг соёл”, “Монголд үйлдвэрлэв” шинэ сонин зочдоор дүүрэн байгаа бөгөөд энэ бүхнийг “Тод магнай”-г сонгосон уншигч таны мэдэлд үлдээе. Таалан болгооно бизээ.
Та бүхэн шинэхэн дугаараа "Интер” номын салбар дэлгүүрүүдээс болон сонин борлуулах цэгүүдээс худалдан аваарай. Мөн редакцийн 9509-2992, 9405-2992 дугаарт холбогдон авч болно.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна