Хаврын бүсийн уралдаануудад хориг тавих эсэх тухай асуудлыг маргааш хэлэлцэнэ

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 27 -нд

Засгийн газрын тогтоолт хаврын бүсийн уралдаануудад хориг тавьж магадгүй гэх яриа эртнээс чих дэлсэж байсан ч, бодитоор хэрэгжиж мэдэхээр болоод байна. Маргааш үдээс хойш хуралдах Засгийн газрын хуралдаанаар энэ тухай асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр зэхэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Хаврын бүсийн уралдаануудыг хориглох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал хэд хоногийн өмнөөс яригдсан ч гадаадад томилолттой байсан ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн шийдвэрийг хүлээж байсан аж. Өнөөдөр Ч.Сайханбилэг ажилдаа орсон бөгөөд, энэ тухай төслийг танилцуулан хэрвээ зөвшөөрвөл маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулах аж.  Хурлаас ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байна.
А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна