Хаврын бүсийн уралдаануудын хуваарийг баталлаа

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 28 -нд

Баяр наадмыг зохион байгуулах хороо хаврын бүсийн уралдааныг түтгэлзүүлэх тухай асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн. Засгийн газрын гишүүд уг асуудлыг авч хэлэлцээд ММСУХ-ны санал болгосон хуваарь графикийн дагуу хавар, зуны бүсийн уралдаануудыг зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл морин жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2014” уралдааныг 2-р сарын 23-нд, харин Өвөрхангай, Өмнөговь аймгуудад болох хаврын бүсийн уралдааныг 3-р сарын 2-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох байгуулага, хүмүүст зохих үүрэг даалгаврыг өгсөн  байна. Харин зуны бүсийн уралдаануудын тухайд хангайн бүс Хөвсгөл аймагт, төвийн бүс Дундговь аймагт, баруун бүс Ховд аймагт, зүүн бүс Дорнод аймагт, говийн бүс Баянхонгорт аймагт 7 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар тогтлоо. Эдгээр уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгасан байна.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна