Чингэлтэй дүүргийн 60 хүнд гарын бэлэг гардуулжээ

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 30 -нд

“Политика” холбооны тэргүүн Ж.Мөнхжаргал “Ялгуусан” хэмээх модон морь жилийн сар шинийн босгон дээр Чингэлтэй дүүргийн 10-р хорооны ахмад болон өрх толгойлсон эмэгтэй, намын идэвхтэн гишүүд болох 60 хүнд гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан байна. МАН-ын 27-р их хурлын төлөөлөгчөөр сонгож, иргэдийнхээ дуу хоолойг хурлын танхимд илэрхийлэх боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа, хойшид нягт хамтран ажиллах болно гэсэн бол ахмадууд дарга нар л хааяа явж байдаг, гэтэл намын жирийн гишүүн, залуу хүн сэтгэл гарган ирж байгаад маш ихээр талархаж, ажлын өндөр амжилт хүссэн байна.
Ж.Анхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна