Зүүн аймгуудын уралдаанууд хойшиллоо

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 06 -нд

Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдад олон улсын "А" зэрэглэлийн "А" хэвшлийн малын гоц халдварт шүлхий өвчин гарснаас аймгийн Онцгой байдлын комисс, Засаг даргын шийдвэрээр аялал жуулчлалын бүс нутаг Дарьганга сумын Шилийн богд, Алтан-Овоо, урд сумдын нутаг дэвсгэрээр явах замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж хориглосон шийдвэрийг гаргасан юм. Сар шинийн баярын дараа хаврын уламжлалт уралдаанууд тов ёсоор болох байсан бол энэ удаад тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа ажээ. Тухайлбал хоёрдугаар сарын 15-нд Сүхбаатар аймгийн Аварга хүлэг шалгаруулах "Жавхлант шарга"-ын уралдаан, цаашлаад ирэх сард Түвшинширээ, Онгон сумдад зохиогдох аймгийн хойд болон өмнөд бүсийн уралдаанууд, мөн Хэнтий аймгийн МСУХ-ны нэрэмжит уралдаан, Дорноговь аймгийн "Хутагтын хурд" уралдаанууд товлосон хугацаанд болохооргүй болж байгаа гэнэ.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна