Ц.Хүдэрчулуун мэргэний холын шавь

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 07 -нд

МУ-ын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулууний гарын шавь нарын дотор арлын орны хоёр ч харваач бий гэнэ. Үүний нэг нь Японы “Жайка”-гийн сайн дурын ахмад ажилтан  Саката Хиромичи юм.  Японы үндэсний уламжлалт харваа kyudo-гийн спортын мастер цолтой тэрээр монгол үндэсний сурын харваагаар хичээллээд хоёр жил болж байгаа ажээ. Энэ хугацаанд чамлахааргүй амжилт гаргасан бөгөөд  “сур харвааны үндэс суурь Монгол харваа байдаг юм. Тиймдээ ч  монгол харваагаар хичээллэх болсон” тухайгаа сонирхуулна билээ. Шинэ оны дараахан нутгийн зүг хүлгийн жолоо залсан Япон харваач Ц.Хүдэрчулуун мэргэнд  Япон харвааг монголд хөгжүүлэх даалгаврыг өгөөд буцжээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна