Хаврын бүсийн уралдаануудыг бүрмөсөн хориглолоо

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 14 -нд

Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газар тогтоолын  хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хурдан морины хаврын бүсийн  уралдаануудын товыг 2-р сарын 14-нд цуцаллаа. Энэ дагуу Хүй долоон худагт энэ сарын 23-нд болохоор товлоод байсан "Дүнжингаравын хурд -2014” төвийн бүсийн уралдаан болон Өвөрхангай, Өмнөговь аймагт ирэх сарын 2-нд болохоор төлөвлөж байсан хангай, говийн бүсийн хурдан морьдын уралдаан зохион байгуулагдахааргүй болсон байна.
  А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна