Нийслэлд амьдарч буй Баянхонгор аймгийн уугуул уяачдын уулзалт болно

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 28 -нд

Баянхонгор аймгаас төрөн гарсан Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа уяачдын чуулга, уулзалтыг “Хонгорын хурд” МСУХ-ноос зохион байгуулахаар болжээ. Энэхүү уулзалтаар “Хонгорын хурд” МСУХ-ны  Улаанбаатар хот дахь салбар хороог байгуулах гэнэ. Дашрамд дурдахад, Д.Мөнх-Эрдэнэ тэргүүнтэй “Хонгорын хурд” МСУХ  нь 2013 онд хийж бүтээсэн ажил, гаргасан амжилтаараа Монгол Улсын 2013 оны шилдгийн шилдэг уяачдын холбоо болсон билээ. Уулзалт 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр болох ба шаардлагатай мэдээллийг 9908-5669 дугаарын утсаар авах боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна