Дөрөв дэх үеийн Манлай уяач

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 10 -нд

Аавынхаа уяаны эрдэм ухааныг өвлөн авч, их сургууль төгссөн 1967 он буюу АХ-ын 46 жилийн  ойн баяр наадмаар саарал азаргаараа төрийн наадмын анхны айраг хүртсэн эрхэм бол Галын Баттөмөр уяач юм. Тэрээр ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг. 2001  оны Улсын баяр наадамд хүрэн хязаалангаа айрагдуулж, Монгол Улсын түүхэнд гурван үеэрээ төрийн наадамд морь айрагдуулсан ид хаваар бахархаж байсан Г.Баттөмөр уяач улс, бүсийн наадмын олон айраг, түрүүгээрээ 2004 онд Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэн билээ. Тэгвэл морин жилийн босгон дээр “Молор эрдэнэ” одонгоор энгэрээ мялааж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын Манлай уяач цол хүртсэн юм. Битүүний өдөр Төрийн ордонд цолоо гардан авах байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадаагүй тэрээр энэ сарын 7-ны өдөр холбооныхоо Ерөнхийлөгчөөс Манлай уяач цолоо гардан авчээ. Түүний нөр их хөдөлмөрийг Монголын төр засаг ийнхүү өндрөөр үнэллээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна