Уяачдын санал хүсэлтийг нээлттэй хүлээж авна

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 14 -нд

Уяачид, малчид, морь сонирхогчид ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаанд өөрсдийн санал,  хүсэлтийг тусгах боломжтой болж байна. Монголын морин спорт, уяачдын холбоо бодлого, үйл ажиллагааныхаа талаар болон хурдан морины уралдааны үйл явцын талаар гишүүд, уяачид, малчид, морь сонирхогчдынхоо санал,  хүсэлт, зөвлөмжийг 7016-1618 утсаар /ажлын цагаар/ болон sanalhuselt@horseracing.mn цахим хэлбэрээр нээлттэй хүлээн авч байхаар боллоо. Та бүхний ирүүлсэн санал, хүсэлтийг Ажлын албан дээр бүртгэн,  Монголын Морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч М.ЭНХБОЛДОД сар бүр танилцуулж , холбооны бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллах юм.
Та бүхнийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлж холбооныхоо ажил үйлсэд идэвхитэй хамтран ажиллахыг уриалж байна.

ММСУХ-НЫ АЖЛЫН АЛБА

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна