Телевизийн хөгжлийг хэлэлцлээ

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 17 -нд

Юнител компани, Монголын телевизүүдийн холбоо хамтран дэлхийн телевизийн хөгжлийн чиг хандлагаас суралцах, Монголын телевизийн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр чуулган зохион байгууллаа. Монголд анх удаа зохион байгуулагдаж буй “Монголын телевизүүдийн чуулган”-д олон улсад нэр хүндтэй телевизийн контент нийлүүлэгчид болох “Warner bros”, “Walt Disney”, “Sony”, “Bomanbridge”, “IMG”, “ITV”, “Endemol” зэрэг компаниуд оролцон танилцуулга хийж зарим телевизтэй хамтран ажиллах яриа хэлэлцээ хийжээ. Чуулганыг цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулах бөгөөд үүний үр дүнд Монголын телевизүүд гадаад харилцаагаа улам хөгжүүлэх, оюуны өмчийг хамгаалах, тооноос чанарт шилжих, дэлхийн түвшний туршлагатай продюсеруудаас нэвтрүүлэг хэрхэн бүтээх туршлага судлах, өөрсдөө гадаад зах зээлд гарахаас гадна олон улсад тэргүүлэгч сайн контентыг өндөр хөгжилтэй орнуудын үзэгчидтэй нэгэн зэрэг авах зэрэг боломжуудыг нээх юм.
mcs.mn сайтаас

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна