Уяачид, сэтгүүлчид чөлөөтэй ярилцана

Батсайхан
2014 оны 3-р сарын 21 -нд

Монголын морин спорт,  уяачдын холбооноос 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Залаатын амны “RIVER BEACH” амралт үйлчилгээний цогцолборт болох чөлөөт уулзалт , ярилцлагад сэтгүүлчдийг хүрэлцэн ирэхийг урьжээ. Уг уулзалтад тус холбооны тэргүүлэгчид оролцохоос гадна уяачид хүрэлцэн ирэх юм байна. Тэд энэ уулзалтаа “хусуур сойзгүй” уулзалт хэмээн тодотгож буй аж. Сүүлийн жилүүдэд хурдан морины салбарыг тойрсон элдэв хэл ам их гарч, өвөл, хаврын уралдааныг бүрмөсөн хориглох тухай ч яригдах болсон. Тиймээс энэ уулзалтын үеэр ММСУХ өнгөрсөн жилүүдэд хийсэн ажил болон цаашид хэрхэн ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх юм байна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна