Д.Очирсүрэн: “Хангарьд-2014” уралдаанд дөрвөн насны морьд уралдана

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 08 -нд

Жил бүрийн хавар зохиогддог нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах “Нийслэлийн хурд” уралдааны тов гарсан сургаар тус холбооны дэд тэргүүн, зохион байгуулах комиссын дарга Д.Очирсүрэнгээс цөөн асуултанд хариулт авлаа.

-“Нийслэлийн хурд” уралдааны тов гарсан юм байна. Уламжлалт уралдаан хэзээ, хаана зохион байгуулагдахаар болсон бэ?
-2014 оны дөрөвдүгээр сарын 14-нд Цагаан хөтөлд нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уламжлалт уралдаанаа хийхээр зохион байгуулалтын ажилдаа ороод байна. Та бүхэн мэдэж байгаа ММСУХ-ны VI их хурлаас гаргасан салбар холбоодын дүрмийн дагуу холбоо  маань удирдлага, зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэн, шинээр зохион байгуулалтанд орсон. Шинээр байгуулагдсан Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны хувьд энэ удаагийн уралдаан анхных нь болж байгаагаараа онцлог. Тэр ч утгаараа бид нэлээд аж холбогдол өгч, зохион байгуулалтан дээрээ анхаарч байгаа.
-Нийслэлийн хурдад хэдэн насны морьд уралдах вэ?
-Уралдаанаа нийслэлийнхээ бэлгэдэл шүтээн хангарьдыг оролцуулан “Хангарьд-2014” хэмээн нэрийдэх болсныг дуулгах нь зүйтэй байх. Энэ удаагийн уралдаанд монгол хязаалан, шүдлэн, даага болон эрлийз даага гэсэн дөрвөн насны морьд уралдана. Уралдах морьдын сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлыг харгалзан үзэж мордуулна гэдгийг хэлэхийг хүсч байна.
-Хэдэн километрт уралдах вэ?
-Энэ удаагийн уралдааны бас нэгэн онцлог нь гараан дээрээ шүдлэгээг нь  хийгээд уралдуулна.
-Хоёр талдаа уралдахаас болгоомжилж байгаа хэрэг үү?
-Тэгж ойлгож болно. Нэг талдаа уралдаж байгаа учраас зайг нь тэргүүлэгчээрээ ярилцаж байж шийдвэрлэхээр болсон.
-Дүнжингаравын маргааш юм байна. Бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?
-Шүлхий өвчинтэй холбоотой хорио цээрийн дэглэм цуцлагдсан үеэс бэлтгэл ажлаа эхэлсэн. Бэлтгэл ерөнхийдөө хангагдсан гэж хэлж болно. Хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаа, хүүхдийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Ялангуяа уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс хүүхдийн байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа.
-Мэдээллээр хангасанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна