Шигшмэл монгол хязаалан, шүдлэнгийн уралдаан боллоо

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 01 -нд

Жил бүрийн хавар "Талын хүлэгч" гал, "Гачуурт хурд" МСУХ-оос хамтран зохион байгуулдаг Шигшмэл монгол хязаалан, шүдлэнгийн уралдаан дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Жирмийн цагаан хөтөлд болж өнгөрлөө. Энэ уралдаан нь өдгөө найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байгаагүй, мөн цэвэр монгол адуу уралддаг гэдгээрээ онцлогтой билээ.
Түүнчлэн морин жилийн босгон дээр МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Н.Даш-Өлзий наадамд хүрэлцэн ирсэн уяачид, морины хорхойтнуудтайгаа "Алдарт цол"-ны баяраа хуваалцаж, түрүү морийг мотоциклиор байлж, айрагдсан морьдыг мөнгөн шагналаар шагнасан юм. Ингээд түрүүлж, айрагдсан үрээнүүдийг танилцуулъя.
Хязаалан:
1. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Жаргалсайханы хул алаг.
2. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Бөөхүүгийн Осоргаравын буурал.
3. Ховд аймгийн Дарви сумын уугуул Энхбатын зээрд
4. Ховд аймгийн Дарви сумын уугуул Хишигбаярын сартай хүрэн
5. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Будын саарал
Шүдлэн:
1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Пүрэвдоржийн Алтансүхийн саарал
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Лхагвын Эрдэнэбатын халтар
3.Ховд аймгийн Дарви сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы хул
4. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дэлгэрсайханы хонгор халзан
5. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн шарга тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна