Дундговь аймгийн шилдэг уяачид тодорлоо

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 06 -нд

Дундговь аймгийн “Нарны хүлэг” морин спорт  уяачдын холбооны санал санаачилгын дагуу аймгийн Засаг даргын шийдвэрээр зохион байгуулагддаг ”Мандалын хурд-2014”  уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “Нарны хүлэг” МСУХ рейтингийн зөвлөлтэй болж шилдэг 9 уяач, шилдэг 9 унаач, шилдэг 9 азарга,шилдэг 9 морио тодруулсан юм. Шилдгийн шилдэг уяачаар Дундговь аймгийн Хулд сумын уугуул Дэмчигцоодолын Эрдэнэбулган шалгарсан бол шилдэг унаачаар түүний унаач хүүхэд шалгарлаа. Харин шилдэг азаргаар УИХ -ын гишүүн Б.Наранхүүгийн Монгол хээр, шилдэг их мориор Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баатарчулууны хул шалгарсан юм.  
Энэ жилийн уралдааныг аймгийн Алдарт цол хүртсэн 17 уяач  ивээн тэтгэж Алдартын баяраа хамтатган хийж, аймгийнхаа бүх уяачийг хүлээн авч оройн зоог барилаа.  Анх удаа шилдэг 9 унаач хүүхдийн ээжүүдэд хүндэтгэл үзүүлж  “Энэл” ХХК гарын бэлэг гардуулав.
Ц.Амарбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна