“Морьтон Монгол”-ын залууст Өмнөговьчууд хүндэтгэл үзүүлнэ

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 12 -нд

Эх орноо нар зөв тойрон аялахаар зориг шулуудсан “Морьтон Монгол” төслийн залуус өдгөө Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо очоод байна. Өнгөрсөн баасан гарагт албан ёсны нээлтээ хийн, аян замын ерөөл өргүүлсэн төслийн залуус хүчтэй борооны улмаас аяллаа нэг хоног хойшлуулж, ням гарагт замд гарчээ. Монгол орноо морьтойгоо тойрох аялал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг  Шивээ хүрэнгийн боомтоос эхлэх ёстой талаар бид өмнө нь мэдээлсэн. Монгол хүний тэвчээр, монгол морины чансааг шалгах зорилготой залуусын аяллыг Өмнөговь аймгийн удирдлагууд дэмжиж буйгаа илэрхийлэн 12 цагаас хүлээн авч уулзахаар болсон байна. Энэхүү уулзалтын дараа төслийн залуус 350 гаруй км замыг туулан Шивээ хүрэнгийн боомтдоо хүрэх юм. Аяллын холбогдолтой мэдээллийг бид цаг тухайд нь хүргэж байх болно.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна