“Морьтон монгол”-ын залуусыг Өмнөговьчууд дэмжихээ илэрхийллээ

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 13 -нд

Морьтон монголчуудын мөнхийн омогшлыг дэврээн эх орноо нар зөв тойрон аялж буй  “Морьтон Монгол” төслийн  залуусыг өчигдөр Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Нацагдорж, спорт аялал жуулчлалын газрын дарга С.Түвшинбаяр,  “Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Ө. Батбаатар нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн байна. Уулзалтын үеэр төслийн залуусын гурван морийг нутгийн сайн адуугаар сольж өгөн, аймгийн нутаг дэвсгэрээр аялж байх хугацаанд шаардлагатай зүйлсээр туслахаа илэрхийлсэн байна. Түүнчлэн залуусын зорилгыг дэмжиж буй нутгийн иргэн тусгайлан зэхсэн аян замын хүнс бэлэглэн, цааш цаашдын аялалд нь амжилт хүсчээ. Ийнхүү говьчуудын хүндэтгэлийг хүлээсэн “Морьтон Монгол” төслийн залуус Овоотын отряд руу аяны жолоо залсан байна. Аяллын холбогдолтой дараагийн мэдээллийг бид тун удахгүй хүргэх болно.
А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна