Нарийн Сухайтын ордыг зорилоо

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 16 -нд

“Морьтон Монгол” төслийн залуусын аялал үргэлжилсээр байна. Эх орноо нар зөв тойрох аялал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Овоотын заставаас эхэлж, зургаан сарын дараа энд ирснээр өндөрлөх тухай бид өмнө нь мэдээлж байсан. Нэгэн цагт дэлхийн дайдыг эзэлж явсан их хүмүүний үр сад гэдгээ тунхаглан зарлаж, монгол морины тэвчээр хатуужлыг таниулахаар зориг шулуудсан залуус  тавдугаар сарын 13-нд Овоотын заставт очжээ. Төслийн залуусыг  хилийн цэргийн 0166 дугаар ангийн захирагч , хурандаа П. Наранбат тэргүүтэй төлөөлөгчид угтан авч, Дайчин алдрын танхимтайгаа танилцуулахын зэрэгцээ соёлын төвийн дуучин, хөгжимчин, дэд ахлагч Д. Бат-Эрдэнэ дуун хадаг өргөн аян замыг нь мялаасан байна.  Үүний дараа төслийн залуус  тус ангийн цэрэг дайчдад аяллынхаа тухай товч танилцуулга хийсэн бөгөөд захирагч, хурандаа П.Наранбат дурсгалын зүйл гардуулан аян замд нь үджээ. 
“Морьтон Монгол” төслийн залуусын дараагийн үдлэх газар нь Хар сондог худаг буюу Нарийн Сухайтын орд юм. 
А.Мөнх

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.