Үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээн 14,15-ны өдрүүдэд болно

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 13 -нд

 Батмөнх Даян Сэцэн хааны мэндэлсний 550 жилийн ойг Өмнөговьчууд өргөн дэлгэр тэмдэглэж буй. Их хааны алдрыг тэмдэглэх жилийн хүрээнд аймгийнхаа шилмэл хурдан хүлгүүдийг тодруулсан бол энэ удаа улсын шилдэг харваачдыг тодруулахаар зэхэж байна. Үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14,15-ны өдрүүдэд Даланзадгад хотноо болох бөгөөд насанд хүрэгчдийн болон өсвөр үеийн гэсэн ангиллаар зохион байгуулагдах аж.  Тэмцээнд 21 аймаг дөрвөн дүүргийн 300 гаруй харваачид оролцох юм байна.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна