Харваачдад олгох шагналын хэмжээ нэмэгдэнэ

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 16 -нд

Үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээг үндэсний бөх, хурдан морины бай, шагналаас илт бага хэмжээгээр тогтоосныг өөрчилж, “Жишиг хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг нэг дахин нэмэгдүүлж, байрны тоог 2-оор нэмэгдүүлж, 5 байранд шагнал олгохоор өөрчлөлт орууллаа. Харваачдад олгох шагналын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 25.0 /хорин таван сая/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.
А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна