Түрүү морины хишиг хүртээв

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 04 -нд

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Баянхонгор аймагт болсон “Говийн бүсийн их хурд-2014” уралдааныг “Хонгорын хурд" морин спорт уяачдын холбоо бие даан амжилттай зохион байгууллаа.
Холбооны зүгээс бүсийн уралдааны хишиг болгон аймгийн нэн ядуу, орон гэргүй Б.Должинсүрэн, Д.Өнөбат, Д.Ганчимэг нарын гурван өрхөд өргөө цагаан гэр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд мөн уг уралдаанд амжилттай наадсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар түрүү морины хишиг болгон аймгийн 18 өрхөд тус бүр 300 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр болсныг холбооны тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ болон  Баянхонгор аймгийн удирдлагууд эздэд нь гардуулан өглөө.
16 аймгийн 92 сумын 500 гаруй уяач оролцож, 9 насны 900 гаруй хурдан буян тоосоо өргөсөн уг наадмаас Баянхонгорчууд 4 түрүү, 4 аман хүзүү, 8 айраг хүртэн амжилттай сайхан наадсан юм.
Г.Санчир


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна