Дамбын Хишгээ Шувуундаа од

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 15 -нд

Морин жилийн босгон дээр Манлай уяач цолыг хүртсэн Дамбын Хишигжаргал энэ сарын эхээр уугуул нутаг Булган аймгийн Гурванбулаг сумнаа цолны мялаалга наадам хийж, аймгийнхаа аварга хүлгэдийг тодруулсан билээ. Эцэг өвгөдийнхөө нутгаар овоглодог жишгээр Д.Хишигжаргал Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул хэмээн цоллогддог ч эхээс унаж, тоглож өссөн нутаг нь Монголын ууган тосгодын нэг Туул буюу бидний хэлж заншсанаар Шувуу фабрик  юм. Энэ сарын 8-ны билэгт сайн өдөр Шувуу фабрик хагас зуун жилийн түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлж, Туул голын унага, хурдан хүлгүүдээ алдаршуулахын сацуу тус нутгаас төрөн гарсан алдарт уяачдадаа хүндэтгэл үзүүлжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд тус нутгаас төрөн гарсан хамгийн өндөр цолтон Д.Хишигжаргал хүрэлцэн очиж хоёр сая төгрөгийн хандив өргөвсөн бөгөөд түрүүлж, айрагдсан соёолонгуудаас хийморийн адис авахаар хөлсний хашаанд ирсэн шинэхэн Манлайд нутгийн олон нь баяр хүргэж, дурсгалын зураг авахуулахаар дугаарлаж зогсоно лээ. Хишгээ ч Шувуундаа од юм билээ.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна