Уяачдын өдөртэй болно

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 28 -нд

Хүлэг морио дээдлэгч хөх  толбот  Чингисийн үр сад хотол олноороо омогшсон түүхэн үйл явдлаас хойш нэг жил өнгөрч байна. Монголд адууны яам байгуулагдсаны 750 жилийн ой, дэлхийн адууны баярт зориулсан “Монгол морь-3000” хөтөлбөрийн хүрээнд Монгол улс хоёр төрлөөр дэлхийн дээд амжилтыг тогтоон, монгол адууны гайхамшгийг мэдрүүлсэн билээ. Энэхүү түүхэн үйл явдлын нэг жилийн ойд зориулан дурсгалын цогцолборын шав тавих ёслол ирэх сарын 5-нд Цагаан хөтөлд болох бөгөөд энэ үеэр дааган насны морьд уралдах аж. Түүнчлэн энэ үеэр уяачдын өдөртэй болж буйг албан ёсоор зарлах гэнэ. Ингээд эрхэм морь сонирхогч та бүхэндээ морьтон монголчууд дэлхийн дээд амжилт тогтоосны нэг жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулъя.
“МОНГОЛ МОРЬ-4249”,”МОРЬТОН МОНГОЛ-11125” ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООСНЫ 1 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Хаана:
2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр
Хэзээ: Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд
10:00 –12:00 цагт  Даага насны морины бүртгэл
11:00- 11:40   Нээлт /Уригдсан зочдыг танилцуулах, Монгол Улсын Их хурлын дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд нээж үг хэлэх, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Монголын уяачдын өдөртэй болсныг зарлах, урлагийн тоглолт/
11:40-12:30   Дурсгалын цогцолборын шав тавих ёслол /Газар хөндөх, лам нарын уншлага, дурсгалын цогцолборын эх загварыг танилцуулах/ 
12:30-13.00   Даага мордох
13:30-14:00   Даага барианд орох
14:00- 15:00   Шагнал гардуулах /Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, 4249 морины уралдаан, 11125 морьтны их жагсаалыг зохион байгуулахад идэвх зүтгэл гаргаж оролцсон нэр бүхий хүмүүст дурсгалын зүйл гардуулах/

ММСУХ-ны АЖЛЫН АЛБА
Утас:7016-1618


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна