“Тод магнай”-н сурвалжлах хэсэг Хан Хэнтий аймагт ажиллалаа

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 13 -нд

Мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой  “Тод магнай” сэтгүүлийн хамт олон 2012 оноос эхлэн эх орноо тойрон аялж, эрдэмт уяачид, эрэмгий хурдан хүлгүүдийнх нь талаар цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа тус сэтгүүлийн сурвалжлах хэсэг халхын цуут хүлгүүдийн өлгий Хан Хэнтий аймагт ажиллаж, 14 хоногийн хугацаанд 1800 гаруй км зам туулан 150 гаруй уяачидтай уулзаж ярилцжээ. Монголын хурдны гол цөм булгын эх усны ундарга Галшар адуу түүний тархалт, сум бүрийн хурдан хурц хүлгүүд, бэсрэг угшлын талаар болон тус нутгийн эрдэмт буурал уяачдын амтат хуучаас бид www.todmagnai.mn  сайтаараа дамжуулан тун удахгүй уншигч танаа цувралаар хүргэх болно. Морин эрдэнээ дээдлэгч эрхэм та бүхэн бидэнтэй хамт байгаарай.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна