Бэсрэг наадамд 108 унага уралдлаа

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 21 -нд

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв аравдугаар сарын 19-ний билэгт сайн өдөр “1000 Унаганы Баяр”-ыг Төв аймгийн Алтанбулаг сумд зохион байгууллаа.
Монголд анх удаа зохион байгуулагдсан энэхүү бэсрэг наадамд 108 унага уралдсан бөгөөд 2000 мянга орчим адууг цуглуулсан байна.
Энэхүү бэсрэг наадмыг үзэхээр гадаад, дотоодын олон жуулчин ирсэн байсан бөгөөд хүн бүр л өөрсдийн унагыг зүслэн авч уралдуулж, айраг ууж, унага тамгалах, уурга шүүрэх, морь уургалах, морь булигуулах зэрэг үзүүлбэрийг үзүүлж монгол хүмүүс морьтойгоо хэрхэн харьцаж, ойлголцдог морьтон ард түмэн гэдгийг гадаадын болон дотоодын жуулчдад харуулж чадсан юм.
Өмнө нь Архангай аймгийн Тариат суманд “Морин отог” жуулчны бааз дээр жил бүрийн наймдугаар сарын 13-15-ны хооронд “Унага тамгалах баяр” нэртэйгээр арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ жилээс эхлэн МЗХ-ны ЗАЖХТ-өөс “1000 Унаганы баяр” нэртэйгээр жуулчны улирлыг уртасгахад хувь нэмэр оруулахаар энэхүү эвент арга хэмжээг зохион явуулж байгаа юм байна.
Монголчуудын уламжлал унага тамаглах баяр,  унаганы уралдаан  зэрэг олон үзүүүлбэр арга хэмжээг дэлгэрүүлэн хөгжүүлэх, сурталчилан таниулж олны хүртээл болгох. Мөн Монгол түмний адууны соёлыг дэлхийд сурталчилах, Аялал жуулчлалын нэгэн томоохон эвентийг бий болгохыг зорин ажилласан ажээ.

Эх сурвалж: news.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна