Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ шилдгүүдээ тодрууллаа

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 11 -нд

Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” Морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уяач гишүүдийн ээлжит хурал, уулзалт, шинэ жилийн арга хэмжээ энэ сарын 06-ны өдөр боллоо. Уг арга хэмжээнд сум бүрийн төлөөлөл 200 уяач оролцсон бөгөөд зочноор Монгол Улсын Манлай уяач Г.Батчулуун хүрэлцэн ирж уяачдын сонирхсон асуултанд хариулж, хурдан морины уяа сойлго, хурдан морь шинжих талаар зөвлөгөө өгсөн юм.
Хурлаар “Хонгорын хурд” Морин спорт уяачдын холбооноос 2014 онд зохион байгуулсан ажлуудын тайланг танилцуулж, мөн сумдын салбар холбоод хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Мөн 2015 онд зохион байгуулагдах уралдаануудаа товлов. Тухайлбал, дээд гурван насны морьдын хаврын уралдааныг хаврын эхэн сарын шинийн найманд товлосон бөгөөд говийн бүсийн хаврын уралдааныг Шинэжинст, төвийн бүсийн хаврын уралдааныг Өлзийт, хангайн бүсийн хаврын уралдааныг Хүрээмарал суманд тус тус зохион байгуулахаар боллоо. Түүнчлэн “Номгон хайрханы хурд” дээд гурван насны хаврын уралдааныг шинийн 15-нд Баянхонгор аймгийн төвд зохион байгуулна. Харин зуны бүсийн уралдаанууд Баянлиг /говийн бүс/, Бөмбөгөр /төвийн бүс/, Гурванбулаг /хангайн бүс/ сумдад болох юм.
Мөн хурлын үеэр холбооны зохион байгуулалт, бүсийн уралдаан зохион байгуулах үед гардаг асуудлуудын талаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрсний зэрэгцээ аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан 15 уяачийг батламжиллаа.
Шинэ жилийн арга хэмжээний үеэр шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд аймгийн Шилдэг унаачаар Ж.Чойжилсүрэн /Баацагаан сум/, Х.Хатанболд /Баянбулаг/, Т.Азбаяр /Баянговь/, Б.Сосорбарам /Баянлиг/, М.Цэрмаа-Янжинлхам /Баян-Овоо/, Б.Бат-Эрдэнэ /Баян-Өндөр/, О.Батнасан /Баянхонгор/, Л.Шинэбаяр, Л.Ганбагана /Баянцагаан/, Э.Дашням /Богд/, /Э.Өсөхбаяр /Бөмбөгөр/, Т.Тулгабаатар /Бууцагаан/, Б.Өсөхбаяр /Галуут/, У.Мөнхбаяр /Гурванбулаг/, А.Цэрэнтогтох /Жаргалант/, Э.Баярбат /Жинст/, Э.Эрдэнэсайхан /Заг/,  М.Өсөхбаяр, Ё.Чойжилсүрэн /Өлзийт/, /Б.Эрхэмбаяр /Хүрээмарал/, А.Ариунболд /Шинэжинст/, Э.Мөнхбаяр /Эрдэнэцогт/ нарын 22 хүүхэд шалгарлаа.
Шилдгийн шилдэг уяачаар Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Энхтөр
Шилдэг уяачаар:
Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баярсайхан
Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Саранбаатар
Бөмбөгөр сумын уяач Л.Ганхүлэг
Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Төмөрбаатар
Говийн бүсийн шилдэг уяачаар Богд сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Хүрэлсүх
Төвийн бүсийн шилдэг уяачаар Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Батхүү
Хангайн бүсийн шилдэг уяачаар Жаргалант сумын уугуул Д.Сайнбилэг
Шилдэг салбар холбоогоор С.Цэдэндорж тэргүүнтэй Баянлиг сумын “Говийн шандас” Морин спорт уяачдын холбоо шалгарч гарааны төхөөрөмжөөр шагнууллаа.
Урлаг соёлынхноос СТА дуучин Л.Нарантуяа, Ч.Алтантүлхүүр, Бөмбөгөр сумын харьяат Б.Пүрэвдагва нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. Мөн уяач гишүүдийнхээ дунд “Морины тухай дуу хэн сайн дуулах вэ” тэмцээн зохион байгуулсан юм.
1-р байрт  Баацагаан сумын В.Сүхбаатар
2-р байрт Бөмбөгөр сумын Ш.Энхболд
3-р байрт Жинст сумын Мөнхжаргал
4-р байрт Баянлиг сумын С.Галт
5-р байрт Эрдэнэцогт сумын Д.Батсүх
Тусгай байрт Заг сумын Мөнхдалай нар шалгарлаа.
А.Санчир

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна