Говь-Алтай аймгийн МСУХ шилдгүүдээ тодруулжээ

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 25 -нд

Өнгөрсөн сард Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн уяачдын чуулга уулзалтын үеэр тус аймгийн МСУХ шилдгүүдээ тодруулсан юм. Тухайлбал, шилдэг уяач, шилдэг уралдаанч, шилдэг салбар холбоо, шилдэг гал, шилдэг морины зүтгэлтэн, шилдэг хурдан хүлэг зэрэг номинациар шилдгүүдээ шалгарууллаа. 
Шилдэг азаргаар: Баян-Уул сумын харьяат Буянбатын Галбаатарын хар. Хар азарга Ховд аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн даншиг наадамд айргийн дөрөвт хурдалж, аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдсэн.
Шилдэг их насаар: МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн хээр. Хээр морь баруун бүсийн даншиг наадамд түрүүлсэн.
Шилдэг соёолонгоор: МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн хүрэн буурал улсын наадамд айргийн дөрөв, баруун бүсийн даншиг наадамд түрүүлсэн амжилтаар
Шилдэг хязаалангаар: Аймгийнхааа баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан Халиун сумын харьяат Т.Даваацэрэнгийн алаг
Шилдэг шүдлэнгээр: Ховд аймагт зохион байгуулагдсан баруун бүсийг даншиг наадамд айргийн дөрөвт хурдалсан Дарви сумын харьяат Насанжаргалын хүрэн үрээ
Шилдэг даагаар: Аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдэж, баруун бүсийн даншигт айргийн дөрөвт хурдалсан Шарга сумын харьяат Дагвадоржийн Бямбаабаатарын хул
Шилдэг уяачаар: Шарга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Рэгзээгийн Лхагвадорж
Шилдэг салбар холбоогоор: Аймгийн Алдарт уяач Рэгзээгийн Лхагвадорж тэргүүнтэй Есөнбулаг сумын МСУХ
Шилдэг уралдаанчаар: Алтай хотын тавдугаар ангийн сурагч Б.Сарангэрэл
Шилдэг галаар: Аймгийн Алдарт уяач Д.Цогбаяр ахлагчтай Есөнбулаг сумын “Хүлгийн тэнгэр” гал
Шилдэг морины зүтгэлтэнээр: Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Батжаргал нар тус тус тодорлоо.

Говь-Алтай аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга С.Ванчиг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна