“Дэлтэй цэнхэр”-ээс 6 Алдарт төрөхөөр боллоо

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 13 -нд

Хөвсгөл аймгийн “Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны тэргүүлэгчид энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр хуралдлаа. Тэд:
1.  Аймгийн алдарт уяач цолны болзолд тодорхойлогдсон уяачдын материалыг хэлэлцэх, тогтоолын төсөл батлах
2. “Хаврын бүсийн” уралдааны зохион байгуулахад оролцох тухай хэлэлцсэн байна.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.4, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны дүрмийн 2.2.5, Хөвсгөл аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн улс, бүс, аймаг, аймгийн бүсийн уралдаануудад хурдан хүлэг морьдоо амжилттай сайн уралдуулж аймгийн цолны болзол хангасан Тариалан сумын уяач Г.Даваасамбуу, Б.Ганбаяр, О.Баасанцэрэн, Жаргалант сумын уяач Ж.Гомбосүрэн, Цэцэрлэг сумын уяач С.Батаа нарыг аймгийн Алдарт уяач цол, тэмдгээр шагнуулах тогтоолын төслийг баталлаа.

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны Ажлын алба

Дэлтэй цэнхэр-ээс 6 Алдарт төрөхөөр боллоо мэдээний дор үүнийг байрлуулаад өгөөч

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна