Ахмад уяачид “Эрдэнийн очир”-оор энгэрээ мялаав

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 02 -нд

Хонин жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2015” хаврын бүсийн уралдааны үеэр морь уях төрийн хэрэгт шимтэн, түмэн олноо баясган цэнгүүлж, үндэсний өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уяачдыг урамшууллаа. ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2015 оны 15/08 тоот тогтоолыг үндэслэн Дундговь аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Жамбалын Содномпил, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Сэрээтэрийн Гийнаа, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Төмөржаагийн Даваадорж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул олноо “Орос” хэмээн нэрлэгдсэн Монгол Улсын Алдарт уяач Дамбын Болд, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Намнангийн Дарамренчин нарыг “Эрдэнийн Очир” одонгоор шагнасныг ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд гардуулан өглөө. Д.Болд Алдарт Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд оролцоод ирж амжаагүй бол Н.Дарамренчин уяачийн шагналыг хүү нь ирж  авсан юм.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна