“Дүнжингаравын хурд-2015” уралдааны уламжлалт хишгээ хүртээв

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 02 -нд

Хонин жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2015” хаврын бүсийн уралдааны үеэр гурван иргэнд өргөө цагаан гэр бэлэглэн, хишиг хүртээлээ. ММСУХ Засгийн газрын тогтоолт бүсийн болон шигшмэл морьдын “Их хурд” уралдааны үеэр хишиг түгээдэг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрч буй. Энэ удаа  Төв аймгийн Зуунмод сумын  хоёрдугаар багийн иргэн Гэлэнхүүгийн Азжаргал, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны иргэн Лхагвасүрэнгийн Өлзийцэцэг, Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн малчин Долгорсүрэнгийн Ганбүргэд нарт таван ханатай иж бүрэн гэр бэлэглэсэн юм. Дашрамд сонирхуулахад, ММСУХ-ны нийгмийн хариуцлагын хүрээн дэх энэхүү аяны шугамаар 30 гаруй иргэнд гэр бэлэглээд байгаа юм.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна