“Дүнжингарав-2015” уралдаанд түрүүлж, айрагдсан зарим морьдын амжилтыг түдгэлзүүлэхээр болжээ

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 09 -нд

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссоос эрлийз монгол морьдыг тусад нь уралдуулахаар нарийвчилсан журам баталж, нэр бүхий морины зүтгэлтэн,салбар холбоодын тэргүүн, дэд тэргүүн, уяачдын бүрэлдэхүүнтэй үүлдэрлэг байдлаар ялгах комисс байгуулсан ажилласан.Үүлдэрлэг байдлаар ялгах комиссын хараат бус байдал, бүрэн эрхийг баталгаажуулах үүднээс морьдыг уралдсаны дараа хасахгүй байхаар журамласан боловч “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд эрлийз адуу түрүүлж, айрагдсан тухай нэр бүхий уяачдаас гомдол санал ирсэн байна. Иймээс ММСУХ дээрхи гомдол саналыг судлан үзээд “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд түрүүлж айрагдсан зарим морьдын амжилтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүлдэрлэг байдлаар ялгах комисс дээрхи хоёр насанд түрүүлж айрагдсан морьдын үүлдэрлэг байдлыг дахин нягталсны дараа албан ёсны цувааг дахин гаргахаар  болжээ.
ММСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна