М-Си-Эс Группын төлсөн татвар шимтгэлийн дүн 1 их наяд төгрөг давжээ

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 27 -нд

Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас сүүлийн таван жилд татвар төлөлтөөрөө тэргүүлж буй 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг энэ сард гаргасан билээ. Энэхүү жагсаалтад сүүлийн таван жилийн татвар төлөлтөөрөө Эрдэнэт үйлдвэр 2 их наяд төгрөгийн дүнгээр нэгдүгээрт бичигдсэн бол Оюутолгой, АПУ, Энержи Ресурс, Монголын алт компаниуд ТОП-5-т багтжээ. Мөн М-Си-Эс Группын 12 компани шилдэг 100 аж ахуйн нэгжийх жагсаалтад орсон байна.
М-Си-Эс Группээс

-Энержи ресурс 327,9,
-Спирт бал бурам компани 120,7,
-Энержи ресурс майнинг 63,6,
-Юнител 53,8,
-М-Си-Эс Азиа Пасифик брьюэри 36,
-М-Си-Эс Интернэйшнл 33,7,
-М-Си-Эс Кока-Кола 21,5,
-М-Си-Эс Холдинг 19,3,
-Шангрила-Улаанбаатар 18,4,
-М-Си-Эс Проперти 13,2,
-Транс говь 10,5,
-Юнисервис солюшн 5,3 тэрбум төгрөгийн дүнтэйгээр тус тус бичигдсэн байна.
Ингэснээр 2009-2013 онуудадтөлсөн М-Си-Эс Группын татвар, шимтгэл, хураамжийн нийлбэр дүн нь 1 их наяд төгрөгийг давсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ хувийн хэвшлээ тэргүүлсээр ирсэн билээ.
М-Си-Эс Группын компаниуд Татварын ерөнхий газрын “Шилдэг татвар төлөгч” жагсаалтад жил бүр бичигдэн, Сангийн яам, Татварын ерөнхий газраас шалгаруулдаг “Шилдэг татвар төлөгч - Хөх дэвтэр”-ийн эздээр тогтмол шалгарч татвараараа дамжуулан эх орныхоо хөгжилд томоохон хувь нэмрээ оруулж ирсэн юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна