“Үнэний нөмөр”-тэй үдэш

Батсайхан
2015 оны 3-р сарын 30 -нд

“...Миний ард түмэн үнэнийг сүү шиг хөхөж ирсэн болохоос үнс шиг хийсгэж яваагүй юм шүү...”
                                                                                                                                                        Ай.Төмөр-Очир
Олноо Дарьгангын “Хар азарга” хэмээн номынхоо нэрээр алдаршсан яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир 2015 оны босгон дээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн билээ. Тэрээр шүлэг тэрлэхийн зэрэгцээ адуу зурдаг, морь уяж хурдлуулан 2012 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн хийморьтой нэгэн гэдгийг морь сонирхогчид мэдэх биз ээ. 
МУСГЗ Ай. Төмөр-Очирын  цолны мялаалга 2015 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Баянгол” ресторанд боллоо. “Үнэний нөмөр” хэмээн нэрлэсэн хүндэтгэлийн цайллагад түүний гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, амраг садан, ангийн хамт олон,  дотны найз нөхөд, нутаг усныхнаас гадна улс төр, урлаг соёл, хэвлэл мэдээлэл, морины зүтгэлтнүүд хүрэлцэн ирж нэгэн үдшийг дуу хуур, яруу найраг, дурсамж дунд өнгөрүүлсэн юм.

У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна