“Хангарьд-2015”-ын тов өөрчлөгджээ

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 13 -нд

Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах   уламжлалт уралдаан өнгөрсөн жилээс “Хангарьд” нэртэйгээр зохион байгуулагдаж буй. Өнөө жилийн “Хангарьд” уралдаан 5-р сарын 31-нд болно гэгдэж байсан ч уяачдын хүсэлтээр товыг урагшуулан 5- сарын 10-нд зохион байгуулахаар болсон байна. Энэ удаагийн уралдаан Налайх дүүрэгт болох бөгөөд, монгол хязаалан, шүдлэн, даага, эрлийз дунд, бага гэсэн таван насны ангилалд уралдах аж.  Нийслэлийн Морин Спорт уяачдын Холбооноос зохион байгуулдаг “Хангарьд” уралдааны энэ жилийн зохион байгуулах комиссын даргаар дэд тэргүүн Наранбаатар, нарийн бичгийн даргаар тэргүүлэгч Үнэнбат нар ажиллахаар болсон байна. Дашрамд дурьдахад “Хангарьд”-ыг Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаан болгохоор санал оруулсан ч хараахан дэмжигдээгүй юм.
Б.Долзодмаа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.