Сумдаа сонсох аян Өвөрхангай аймгаас эхэллээ

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 13 -нд

ММСУХ 2011 оныг салбар холбоодоо хөгжүүлэх жил болгон зарлаж, салбар холбоодынхоо үйл ажиллагаатай биечлэн танилцаж, төв холбооны бодлого, үйл ажиллагааг сурталчилан таниулах, цаашлаад Монголын морин спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хөдөөгийн уяачидтайгаа санал солилцох зорилгоор “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг зохион байгуулж эхлүүлж байсан. Энэхүү уулзалт зөвлөгөөн 21 аймагт амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд 2015 оноос сумдаа сонсох аяныг эхлүүлж, өнгөрсөн бямба гарагт Өвөрхангай аймгийн сумын Алдарт уяачидтай уулзаж ярилцсан байна.Зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн 19 сумын төлөөлөл 600 гаруй уяачид хүрэлцэн ирж, өөрсдийн санаа бодлоос хуваалцжээ. ММСУХ-ны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй сумдаа сонсох аяны дараагийнх Төв аймгийн Баянжаргалан сумнаа болох бөгөөд 5-р сарын 25-наас өмнө 30 сумын уяачидтай уулзахаар төлөвлөж байгаа гэнэ.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна