“Ирээдүйн түмэн эх” ес дэх удаагийн уралдаан болно

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 17 -нд

Монголын хурдан морины түүхэн дэх хамгийн өндөр бооцоотой “Ирээдүйн түмэн эх-2015” дааганы уралдаан тавдугаар сарын 10-нд Төв аймгийн Хүй долоо худгийн Цагаанхөтөлд болно. Ес дэх жилдээ зохион байгуулах гэж буй тус уралдаанд даагыг монгол, эрлийз гэж ялгахгүй уралдуулах аж. Түрүү магнайд хурдалсан дааганы эзэн “Ланд Круизер-200”, аман хүзүүнийх “Приус-20”, айргийн гурвынх “Хонда” мотоцикл болон 1000 доллар, айргийн дөрөв, тавын уяач “Хонда” мотоцикл, 500 ам.долларын шагнал авах юм байна. Мөн зургаагаас есд давхисан эзэн ч шагналтай аж. Мөн уралдааны үеэр шүдлэн насны бооцоотой уралдаан болох юм байна.

Энэ жилийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “АВТ” групп, зохион байгуулагчаар “Хүйнмандал” гал ажиллах юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна