“Дуун хүлгийн төвөргөөн” дууны тэмцээн боллоо

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 30 -нд

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны түүхт 20 жилийн ойн хүрээнд “Дуун хүлгийн төвөргөөн” уяачдын дууны тэмцээнийг "Дэлтэй Цэнхэр" Морин Спорт Уяачдын Холбоо 4-р сарын 28 нд аймгийнхаа Хөгжимт Драмын Театртай хамтран зохион байгууллаа. Уралдаанд Хөвсгөл аймгийн 24 сумаас 24 дуучин оролцох ёстой байснаас Арбулаг, Алаг-Эрдэнэ, Их-Уул , Тосонцэнгэл, Бүрэнтогтох, Мөрөн, Тариалан зэрэг сумдын  11 дуучин уяачид оролцож ая дуугаа өргөн барилаа.

Тэмцээнд: Тариалан сумын дуучин П.Мөнх-Эрдэнэ тэргүүн байрт шалгарч 5-р сарын 15 болох ММСУХ-ноос зохион байгуулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцохоор болж,
2-р байрт Мөрөн сумын уяач М.Даваасүрэн
3-р байрт Их-Уул сумын залуу уяач Г.Бум-Эрдэнэ
Тусгай байрт Бүрэнтогтох сумын уяач Г.Галтболд, Тариалан сумын уяач Б.Төрбадрах нар шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн дуучин уяачдын шагналд "Тодмагнай" сэтгүүлийн шинэ дугаар, дурсгалын батламжийг  "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны нарийн бичгийн дарга Т.Болдбаатар  гардуулан өглөө.

Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна