“Тод магнай”-н сурвалжлах хэсэг Увс аймагт ажиллаж байна

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 01 -нд

Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүл 2012 оноос эхлэн хүлгийн хийморьтой эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдарч буй эрдэмт мэргэн уяачид, эрэмгий хурдан хүлгүүдийг нь алдаршуулах зорилгоор орон нутгийн тусгай дугаарыг эрхлэн гаргаж буйг уншигч та бүхэн мэдэх биз ээ.
Өнгөрсөн хугацаанд бид Архангай, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Хөвсгөл, Завхан, Хэнтий зэрэг аймгийн тусгай дугаарыг олны хүртээл болгож, Сэлэнгэ, Ховд, Булган аймгуудын сэтгүүл бэлтгэл шатандаа явж байна.
Энэ удаа “Тод магнай” сэтгүүлийн сурвалжлах хэсэг Тэс адууны өлгий Увс аймагт ажиллаж, уяачид, хурдан морины зүтгэлтнүүдтэй уулзаж  байна. Ярилцлагын салхийг Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Зодовын Дамдинсүрэн хагалж, хурдан хүлгүүдийнхээ  болон Баяд эмээлийн талаар сонирхолтой хууч дэлгэлээ. Ярилцлагын дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
У.Энхмаа

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна