Увс аймгийн аварга "Адуучин" тодорлоо

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 22 -нд

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жил, БХТН-ийн Увс аймгийн салбар байгуулагдсаны 40 жилийн ойн нэрэмжит уран уургач, уран бугуйлч, эмнэг булгиулалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр Огзомд болж өнгөрлөө. Тэмцээнд Баруунтуруун сумын харъяат спортын мастер М.Баатархүү, Улаангом сумын харъяат Улсын аварга Ядамжав тэргүүтэй 18 багийн 50 гаруй адуучид оролцож, авхаалж, самбаа, хурд хүчээ сорьсоноос:

Уран бугуйлчийн төрөлд:
1. Зүүнговь сумын харьяат Баттулга
2. Улаангом сумын 3-р багийн харьяат Нямцоо
3.  Малчин сумын харьяат Магсар 
Эмнэг булгиулалтын төрөлд:
1.Давст сумын харьяат Анхбаяр
2.Тэс сумын харьяат  Далай
3.Өлгий сумын харьяат Чинбат 
Ташуур шүүрэх төрөлд:
1.Өндөрхангай сумын харьяат Бат-Очир
2.Баруунтуруун сумын харьяат Даваахүү
3.Өлгий сумын харьяат Чинбат нар тус тус  шалгарлаа. Багийн дүнгээр Өлгий сум тэргүүлж, Давст сум удаалсан бол Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн адуучид 3-р байранд шалгарчээ. Морьтон эрсийн хийморийг сэргээсэн уг тэмцээнийг Улаангом сумын 8-р багийн адуучин, Улсын аварга малчин С.Жүгнээ болон түүний хүү Ж.Батзул, Түргэн сумын адуучин Б.Мандал нарын адуун сүргийг түшиглэн явуулсан юм.

“Увсын хурд” МСУХ-ны ажлын алба Б.Замбал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна