Хязаалан гарааны зурхай руу хөдөллөө

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 10 -нд

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдоор  эхэлдэг уламжлалтай. АХ-ын 94, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ойн баяр наадамд 264 хурдан хязаалан бүртгүүлж, шандас юугаа сорихоор гарааны зурхай хөдөллөө. Хязаалангийн уралдаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ө. Пүрэвбаатарын загал, Говь-Алтай аймгийн  Чандмань сумын уугуул, Ж.Батсайханы сартай зээрд, Зэвсэгт хүчний 232-р анги буюу төрийн торгон сүргийн  бор, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын  сартай хүрэн зэрэг төрийн наадамд түрүүлж, айрагдgж байсан хурдан хүлгүүд морджээ. Уралдааны дэлгэрэнгүйг бид тун удахгүй хүргэнэ.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна